Tuesday, December 15, 2009

Цаг хугацаа




Цаг хугацаа
Өнгөрсөн одоо ирээдүй гэсэн 3 цаглалд хорвоо ертөнц эргэдэг. Учир нь манай глактик ертөнц тэр аяараа 3 хэмжигдэхүүнт ороомог хөдөлгөөний бодит илрэл бөгөөд нүдэнд үзэгдэх өчүүхэн эгэл хэсгээс эхлээд нарны аймаг,өөр олон гаригсын бүлгүүд бүгдээрээ л эргэлдэж байдаг тухай бид физик, астрономийн шинжлэх ухаанд тайлбарласныг үзсэн.

Сайхан амьдрал

Сайхан амьдрал
Бодол минь амьд байвал заавал үйлдэл хийж ирээдүйгээ эзэмшихийн утга учрыг ирээдүйдээ сайхан амьдрах нийгмийг, эрүүл экологийн орчныг, биенээ хайрлан хүндлэн амьдрах харилцааг, хүмүүс аль ч төвшинд биенээ хуурахгүй үнэнээр орших улсыг өвлүүлэхийн тулд одоо цагтаа залуу насандаа суралцаж, омголон идэртээ эх орон ард түмэндээ бүтээж, оройн шүүдэр буухын алдад харамсалгүй налайж амьдрахыг хүсч байна.

АЛЧУУР ЗАНГИДСАН ХУУР




АЛЧУУР ЗАНГИДСАН ХУУР
Өвөө өөд бо
лоод сар гаруй боллоо. Гэрийн хойморт байдаг хуурны ногоон халзан морин толгойг эгчийн алчуураар боогоод бас л сар гаруй боллоо. Говьчуул хуурын нүдэнд гуниг унагаахгүй гэж ингэж гашууддаг заншилтай. Долоон долоо дөчин ес хоног бооно.
Нэг өглөө зүүн хамар дээгүүр
улаан тугтай машин гарч ирлээ. Манай гадаа тоосоор тургин зогсуут хэдэн хүн бууж ирлээ

Шидэт ертөнц

Шидэт ертөнц
Миний багын төсөөллөөр эх орон бол тэнгэр, толгод хоёр байжээ. Эдүгээ он жил улирч, сайхан юм бүхэнд эх орон шингэсэн гэж би итгэдэг боллоо. Зөрж буй сайхан бүсгүйд эх орны нуугдмал дүр бий бөгөөд, түүний хэвлийд хөдөлж эхэлсэн хүүхэд одод ертөнцтэй холбоотой, салхи шуургыг мэдэрч буй гэдэгт үл эргэлзэнэ

Бүсгүйчүүд

Бүсгүйчүүд
Монгол бүсгүйчүүдийн хувьд байдал бүр эмзэг байна. Хэзээ хэн нь хэлсэн юм бэ бүү мэд, Монгол ардын зүйр үгэнд “Харьд одсон эм, хаданд харавсан сум лугаа” гэдэг болохоор тэднээс нэлээд олон нь эргэж буцалгүй харийн бэр болно

Цагаан дарь эх

Цагаан дарь эх
Эрт цагт нэгэн банди Баруун зууд эрдэм сурахаар одохуй доор, төрүүлж өсгөсөн эх нь Цагаан дарь эх бурхан бүтээлгэж ирэхийг захижээ. Хүү чанад нутагт ном гүйцээгээд эргэх цагтаа эхийн захиасыг умартан, гагцхүү гэрийн гадаа ирсэн доор гэв гэнэт санав

Уул

Уул
Алтан-Овоо бол үнэхээр амилсан уул юм. Энэ уулыг хүн ард хэдэн зуун жил дараалан хайрлан биширч, тэрхүү олон зуун мянган хүний бодол санаа нэгэн цэг-энэ уул дээр төвлөрөн, хүн бүхний итгэп, хүсэл түүнд шингэж, ийнхүү энгийн нэг уулнаас Эх орноо хайрлах хайр болтлоо бэлтгэгджээ