Tuesday, December 15, 2009

АЛЧУУР ЗАНГИДСАН ХУУР




АЛЧУУР ЗАНГИДСАН ХУУР
Өвөө өөд бо
лоод сар гаруй боллоо. Гэрийн хойморт байдаг хуурны ногоон халзан морин толгойг эгчийн алчуураар боогоод бас л сар гаруй боллоо. Говьчуул хуурын нүдэнд гуниг унагаахгүй гэж ингэж гашууддаг заншилтай. Долоон долоо дөчин ес хоног бооно.
Нэг өглөө зүүн хамар дээгүүр
улаан тугтай машин гарч ирлээ. Манай гадаа тоосоор тургин зогсуут хэдэн хүн бууж ирлээ
... Цай цүү болсны дараа нь том сийрсэн малгайтай, нүдний тас хар шилтэй ах надад, -За хүү дэгдчих, Урлагийн бригад ирлээ гээд айл саахалтынхынхнаа хөөгөөд ир гэлээ...Орж ирснээсээ хойш туж нүүрээ будсан гоё эгч нөгөө сийрсэн малгайтай ахад хандаж, -Найруулагчаа Би ямар дуугаа дуулах юм бэ? гэж зузаан уруулаа бөмбөлзүүлэн дуугарав. Нөгөө өндөр ах, -Өө ашгүй хууртай айл байна... гэснээ ухасхийн хоймор байсан хуурыг шүүрэн авах зуураа –Бас алчуур боочихсон нандин эд байхнээ... гээд алчуурыг нь хуу татахад, хуурын ногоон халзан морин толгойн том аягатай нүд дүүрэн нулимс нь эгшиж амжаагүй харагдав.

No comments:

Post a Comment