Tuesday, December 15, 2009

Шудрага ёс



Шудрага ёс
Хvч дорой нэгнээ зєнгєє­рєє хамгаалдаг хvний хам­гийн нандин чанар нь хотшин иргэншихийн хэрээр хувиран єєрчлєгддєг байна. Огт алга болчихож байгаа ч юм биш. Дорой буурайг ємгєєлєх, цадиггvй амьтасыг залхаах хуультай болж, тvvнийгээ гvйцэтгэх байгууллага ч бодож олжээ. Хvн зодсон этгээдийг газар дээр нь нэв­ширтэл балбах замаар шу­дарга ёсыг хэрэгжvvлээд цємєєрєє уужуу амьсгалан харихаа больсон байна

Ирээдvйд

Ирээдvйд
Нар аль хэдийн тэнгэр голлож, зулай халцлах шахам тєєнєн, улаанаараа эргэсэн шороо манаран, хавийн хvмvvс элгээрээ газар мєлхєнє. Осолдохгvй хотын тєв гэсэндээ шороо дэлдэх нь арай бага. Хотын дэлгvvрийн гадаа битон, литрийн сав барьсан хvмvvс очерлон “Ус” гэгч ойрд барааг нь хараагvй шингэн зvйлийг авах гэж дугаарлан зогсоно. Дэлгvvрийн хаяган дээр “1 литр ус - 10000 тєг, 1 хvнд 10 литр” хэмээн бичжээ. Хєдєє тал нутаг хvн, мал, амьтан бvр зvлэг ч vгvй эзгvй хоосон шороон талаар дvvрчээ

Би хэн бэ?

Би хэн бэ?
Дэлхий дээр зургаан тэр бум хүмүүн уйлж, инээж, уншиж, бичиж, дуулж, бүжигл
эж, бодож, сэтгэж, алдаж, онож… амьдарсаар. Энэ олны дундаас өөрийгөө бас бусдыг мэдрэн амьдрана гэдэг сонирхолтой бөгөөд их авъяас шаардсан хэрэг бололтой. Би, оршин байна гэдэг юутай аз вэ? Хэнээс ч, юунаас ч хараат бус сэтгэж чадаж байгаа нь хэний өгсөн, эсвэл хаанаас ирсэн шагнал вэ? Юу дуртайгаа бодож, мөрөөдөж чадна гэдэг хязгааргүй сайхан.

Иргэншил

Иргэншил
Хотшин иргэнших явцад хувь хvмvvс ємч хєрєнгєтэй, болж хvчир­хэгжжээ. Иргэншил гэдэг нь ерєєсєє хувь хvнийг нийг­мээс илvv хvчирхэг болгодог механизм ажгуу. Хувь хvн хvчирхэг, халдашгvй vлгэр­лэвэл тусгаар улсын байдал­тай болоод ирэхийн хэрээр бие биеэсээ зайгаа барьдаг аж. Хэрвээ хээр талд нэг хvн хэвтэж байвал тааралдсан нэгэн заавал очиж тvvнд тусламж хэрэгтэй эсэхийг асууна. Асуугаад зогсохгvй хээр ганцаар нь хэвтvvлэхгvй байх бvхий л арга хэмжээг авна. Харин хот газар тэгэх­гvй. Хvн муухай бол­сон доо ч биш. Єєрийнх нь эрх ашгийг зєрчилгvйгээр гуд­манд унтаж байгаа хvнийг оролдох, яагаад ингэж бай­гааг асуух нь наад зах нь тэрхvv хэвтэгчийн дотоод асуудалд хєндлєнгєєс оролц­сон хэрэг болно

Орхон бид 2



Орхон бид 2
Орхон бид 2 тэр шөнө учирсан юм.Халуу дүүгсэн түүнийхээ биеийг тэврэн, хүчирхэг гарт нь тэврүүлж хэвтэхдээ аз жаргал гэдгийг жинхэнэ утгаар нь анх удаа мэдэрч билээ.Өмнө нь учирч байсан эрчүүд түүний хажууд балчирхан хөвгүүд байжээ.Эмэгтэй хүний хүсэл тачаал ингэтлээ хөдөлж, сэрэл мэдрэмж туйлдаа хүрч мансуурч болдог юм гэж би бодож байсан ч гүй.Тэр л шөнө бид2 нэгэн биед уусч, миний бие сэтгэл хаантай болсон юм.Гэвч тэр намайг хатнаа ч болгосонгүй боолоо ч болгосонгүй... . Тэр өдрөөс хойш Янжмаагийн бишүүрхэл алга болж ажил дээрээ ч тэр Орхоноос холдох дургүй болов.Түүнд нь Орхон бяц.хан дургүйлхэж ажил амьдралаа салгая гэх мэтийн үг цухуйлгах болж түүнд нь Янжмаа туйлгүй гомдон дуугаа хураан уулзахгүй хэд хоног гүрийх боловч гэгээ татан мишээх түүнийхээ царайг харан,удаанаар баргилтах хоолойг нь сонсон 2лаа амтлан жаргах мөчөө санахаар удаан тэвчинэ гэж үгүй.Гэвч яагаад үе үе өнөөх даруухан нүдэнд дулаахан залуу санаанд нь ороод байдгийг тэр даанч мэдэхгүй.

Эх хүний зовлон



Эх хүний зовлон
10 сар тээсэн өөрийн биений нэг хэсэг болох үрээ одоо алтан хэвлээсээ унагаж хувь хүн болгохын төлөө бие сэтгэлйинхээ бүх хүч чадлыг шавхан тэмцэж байгаа эх эмч нарыг сандаргаж эхэллээ.Хүн бүхний төлөвлөснөөр аль уржигдар төрчих ёстой байсан нярай одоо хүртэл хэвлээсээ салахгүй тэр ч байтугай хоёр яс салах ямар ч шинж тэмдэггүй атлаа эхийнх нь бие бүхэл өдөржин я

Tuesday, December 1, 2009

80 насны төрсөн өдөр

Япон эмэгтэйчүүдийн дундаж наслалт 80 нас хүрдэг юм. 80 нас хүрсэн ч эрүүл, гэгээлэг амьдарч байгаа хүн олон юм аа. Одоо Америкт амьдарч байгаа миний эмээ ч, энэ жилийн 5 сард 80 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн.  Тэр 14 насандаа гэрлэж 12 хүүхдийг өсгөж, одоо 35 ачтай.Манайх Филиппинд амьдардаг. Энд бол гэр бүл маш чухал, дотно байдаг.