Өвөө өөд болоод сар гаруй боллоо. Гэрийн хойморт байдаг хуурны ногоон халзан морин толгойг эгчийн алчуураар боогоод бас л сар гаруй боллоо. Говьчуул хуурын нүдэнд гуниг унагаахгүй гэж ингэж гашууддаг заншилтай. Долоон долоо дөчин ес хоног бооно.
Нэг өглөө зүүн хамар дээгүүр
улаан тугтай машин гарч ирлээ. Манай гадаа тоосоор тургин зогсуут хэдэн хүн бууж ирлээ
