Sunday, October 25, 2009

Go party night !!!


Hulan

My pikcha ... kk

Essey 25

Миний хүү
Амралтын өдрөөр зурагт үзэнгээ гэрээ цэвэрлэж байсан Сарааг харсан зүйл нь ухааныг нь алдтал айлгав.6н настай хүү нь ундааны лааз цоо ширтэн сууж байлаа.
-Онхү!"Хүү бондгос/хийн цочиход ширээн д
ээр байсан лааз өнхрөн унасныг Сараа анзаарах сөхөө байсангүй..

Essey 23

Би эссэ
Эссэ гэдгийн утга учрыг сайтар ойлгоогүй тохиолдолд эссэ бичихийн тухай санахын ч хэрэггүй биз ээ. Үүнийг ойлгохын тулд эхлээд нь хүн төрөлхтний нийгэмшин амьдрах болсны цаад шалтгаан тийш анхаарлаа хандуулъя. Нийгмээрээр амьдрах нь юугаараа давуутай вэ? Олуулаа байхын гол давуу тал нь бие биетэйгээ мэдээлэл солилцсны дүнд бүгдээрээ хөгжиж байдагт оршдог байна

Essey 20


Бензин
Яаж бензиний vнийг тогтоох вэ? гэж ирээд л сандралдаж байгааг нь харвал тэр усаар чиш бензинээр тэжээгддэг бололтой. Тийм л байх нь. Аягvй бол зvрхнийх нь оронд мотор байгаа биз. Уг нь амьд бие хойно амь сэлбэх усаа vнэгvй байгаа дээр нь тордох нь зvйтэй. vнэд орвол бензин ч яамай байнаа. vсрээд л машингvй явган явна биз. Эцэг євгєд минь тариа тарьж, усаа уугаад л vхээгvй л байлтай.

Essey 16

Эх нутаг
Том нутагтаа тоо нь цєє­хvvлээ явсан монголчуудад хvн хамгийн vнэтэй капитал байсан. Хvнийг хэзээ ч удам гарал, бутач, хууль бус тєрс­нєєр нь гадуурхдаггvй. Хvнийг vргэлж эн тэгш vзэн “эрдэнэт хvмvvн” хэмээн дээдлэн нэрлэдэг. Хэдийгээр дундын бизнес, дундын эрх гэхээр юм хотынхныг бодвол хамаагvй багатай нvvдэлчид харилцан хамаарлаар багатай нь vнэн боловч бие биедээ тусламтгай чанар нь гээгдсэнгvй. Хvн хvчний тусламж, дэмжлэг vргэлж тэдэнд хэрэг болдог байж. Гэрээ ачаалж, малаа хяргаж байгаа айлын гадуур зvгээр єнгєрєєд явчихыг ёс бус гэж vзнэ. Заавал ачаа таталцаж, vгvйдээ ганц хонь хяргаж єгєєд мордохыг vvргээ гэж vзнэ. Бие биеэсээ vл хамааран мєрєє хєєж амь­дардаг тул эрх ашгийн нэгдэл­тэй байж чаддаггvй сул тал­тай ч хvнийг гэсэн хvний унаган энэ чанараа бид одоо ч хадгалсаар байгаа.

Essey 13

Эх орон
Эх орныхоо гоо сайхны оргилд хүрэх зам маань байгаль ээж буюу. Байгалд хүрэх зам маань дотоод сэтгэлийн дээд зэргийн ариутгал буюу. Оюун санааны дээд үнэнд хүрэх замыг зөв үйл, зөв сэтгэлээр засмуу.
Аугаа их Сүхбаатар, Занабазар, Нацагдоржийг төрүүлэх бэлтгэл мянга мянган жилийн турш үргэлжилсэн ажгуу.
Хэрвээ хүнд авьяас билиг буй аваас түүгээр бардах юун. Тэр нь түүнийх бус бөгөөд, түүгээр дамжуулан эх орон минь бусдад үйлчлэх шат буюу.