Миний хүү
Амралтын өдрөөр зурагт үзэнгээ гэрээ цэвэрлэж байсан Сарааг харсан зүйл нь ухааныг нь алдтал айлгав.6н настай хүү нь ундааны лааз цоо ширтэн сууж байлаа.-Онхү!"Хүү бондгос/хийн цочиход ширээн дээр байсан лааз өнхрөн унасныг Сараа анзаарах сөхөө байсангүй..
-Чи сая юу харж байв?"Өөрийг нь ширүүхэн харах нь тоотой ээжийнх нь хөмсөг нь зангиран хоолой нь чичрэн нэг л өөр байгааг хараад гайхсан хүү ундааны лааз харах нь юу нь бурууг ойлгосонгүй.

-Хэзээ ч хэзээ ч ундааны лаазыг ширтэж болохгүй ойлгож байна уу?Хэзээ ч лаазыг нүдээрээ хөдөлгөнө гэж бодож болохгүй!Ойлгож байна уу Онхү!"өөр рүү нь хүн хашгирах чангаар нэрийг нь дуудахад хамгийн дургүй хүү дурамжханаар толгой дохив.Хүү хэзээ ч ээжийнхээ өөдөөс хэдэрлэж,нялх бага хүүхдийн зангаар чихэр жимс нэхэн уйлж байсан удаагүй бөгөөд тэр ч байтугай ганц/хан удаа ч болохнээ харж байгаагүй аавыгаа асуун ээжийгээ зовоож байсан удаа нэгээхэн бээр ч үгүй билээ.Гэвч хүү ээж нь яаж өөрийнх нь яг бодож байсан зүйлийг таав гэдгийг ойлгосонгүй,мөн бодол нь амжилттай болсоныг хараад магтан сайшаасангүйд бяц/хан гомдсон ч дахиж ундааны лааз ширтэж хайртай ээжийгээ уурлуулахгүй гэдгээ дотроо хатуу амлалаа...
-Миний хүү өрөөндөө орж хичээлээ давтдаа.
-Ээжээ өнөөдөр бүтэн сайн өдөр шүүдээ.Та намайг бүтэн сайнд гадаа тоглох эсвэл зурагт үзэхийг зөвшөөрдөг шүүдээ.

-Өнөөдөр чи ээжийгээ уурлуулсан болохоор чамайг зурагт үзэх эрхийг чинь хасч шийтгэлээ."Сараа тайлаад шидчихсэн бээлийгээ өмсөөд үргэлжлүүлэн хивсээ угаатал Онхү хойноос нь ирээд тэвэрчихэв.
-Ээжээ уучлаарай.Дахиж таныг уурлуулахгүй ээ."Сараагийн нүдийг нулимс бүрхэн авч өөрөөсөө учиргүй их ичив.Эвий нялх амьтан юу л мэдэж намайг уурлуулахав дээ.Зүгээр байсан хүүгээ учиргүй загнаад...."Огцом эргэн хүүгээ тэврээд
-Миний хүү,миний хүү..Чи минь л миний ганц онцгой зүйл.Хорвоод бүтээсэн ганц онцгой бүтээл минь...
-Ээжээ би онцгой хүн юмуу?"Сараагийн шалны алчуур гараас нь алдууран уналаа...
No comments:
Post a Comment