Sunday, October 25, 2009

Essey 20


Бензин
Яаж бензиний vнийг тогтоох вэ? гэж ирээд л сандралдаж байгааг нь харвал тэр усаар чиш бензинээр тэжээгддэг бололтой. Тийм л байх нь. Аягvй бол зvрхнийх нь оронд мотор байгаа биз. Уг нь амьд бие хойно амь сэлбэх усаа vнэгvй байгаа дээр нь тордох нь зvйтэй. vнэд орвол бензин ч яамай байнаа. vсрээд л машингvй явган явна биз. Эцэг євгєд минь тариа тарьж, усаа уугаад л vхээгvй л байлтай. Ер нь энх тунх, уух унд газар нутагтайгаа байсан цагт vхэхгvй. Хvн тєрєлхтєн соёлыг хєгжvvлэх хэтрэх цагт соёл нь эргээд єєрсдийг нь устганаа гэж! Соёл ингэж их хєгжиж, атга шороо vнэд орж, мод бутаа тайраагvй, газар шороогоо ингэж их хєндєєгvй байсан бол хvн тєрєлхтєн малаа маллаж байгалиасаа хишиг хvртэж, тааваараа элбэг дэлбэг байх байсан биз. Магадгvй уулыг нvцгэлж, усыг ширгээгээд эхлэхээр нь байгаль эх хишиг буянаа хураасан ч байж магад. єгснийхєє хэрээр эргvvлээд хумьж эхэлж байна.

Орхон бид 2
Орхон бид 2 тэр шөнө учирсан юм.Халуу дүүгсэн түүнийхээ биеийг тэврэн, хүчирхэг гарт нь тэврүүлж хэвтэхдээ аз жаргал гэдгийг жинхэнэ утгаар нь анх удаа мэдэрч билээ.Өмнө нь учирч байсан эрчүүд түүний хажууд балчирхан хөвгүүд байжээ.Эмэгтэй хүний хүсэл тачаал ингэтлээ хөдөлж, сэрэл мэдрэмж туйлдаа хүрч мансуурч болдог юм гэж би бодож байсан ч гүй.Тэр л шөнө бид2 нэгэн биед уусч, миний бие сэтгэл хаантай болсон юм.Гэвч тэр намайг хатнаа ч болгосонгүй боолоо ч болгосонгүй... . Тэр өдрөөс хойш Янжмаагийн бишүүрхэл алга болж ажил дээрээ ч тэр Орхоноос холдох дургүй болов.Түүнд нь Орхон бяц.хан дургүйлхэж ажил амьдралаа салгая гэх мэтийн үг цухуйлгах болж түүнд нь Янжмаа туйлгүй гомдон дуугаа хураан уулзахгүй хэд хоног гүрийх боловч гэгээ татан мишээх түүнийхээ царайг харан,удаанаар баргилтах хоолойг нь сонсон 2лаа амтлан жаргах мөчөө санахаар удаан тэвчинэ гэж үгүй.Гэвч яагаад үе үе өнөөх даруухан нүдэнд дулаахан залуу санаанд нь ороод байдгийг тэр даанч мэдэхгүй.

Би хэн бэ?
Дэлхий дээр зургаан тэр бум хүмүүн уйлж, инээж, уншиж, бичиж, дуулж, бүжигл
эж, бодож, сэтгэж, алдаж, онож… амьдарсаар. Энэ олны дундаас өөрийгөө бас бусдыг мэдрэн амьдрана гэдэг сонирхолтой бөгөөд их авъяас шаардсан хэрэг бололтой. Би, оршин байна гэдэг юутай аз вэ? Хэнээс ч, юунаас ч хараат бус сэтгэж чадаж байгаа нь хэний өгсөн, эсвэл хаанаас ирсэн шагнал вэ? Юу дуртайгаа бодож, мөрөөдөж чадна гэдэг хязгааргүй сайхан.

No comments:

Post a Comment