Sunday, October 25, 2009

Essey 5

ХУМСЫН ЧИНЭЭХЭН НАР
Өвөөгийн цээж давхаргагүй гэрт хүн ярих шиг дүнгэнэнэ. Хумсын чинээхэн нар тоононы дааганаас мултарч ядна. Өвөө тэр холоос сульдсан зүрхнээс дуугарна.

- Хүү адуугаа олоо болуу? адуу тургилахыг сонсох юмсан... гээд хэлсэн хэдэн үгэндээ хахах мэт дуугүй болов.
Ашгүй уяан дээр дөрөө дуугарч адуу гүнгэнэн үүрсэв. Өвөө бүтээсэн өрх шиг хүнд зовхио дааж ядан инээж
-Хүү ирэв үү? Адуугаа олоо болуу? гэх нь түрүүчийнхээс тод дуулдав. Гарч хараагүй байж би,...

-Тийм байнаа. Ах ирж байна. Адуугаа олчихож ... гэж санаандгүй цээжний бангаар хэлчихлээ...
Өвөө -Өө ашгүй дээ гээд гүнзгий амьсгал татлаа... Сумын эмч орж ирүүтээ баруун хатавчинд цагаан нөмрөгөө өмсч гарлаа... Хумсын чинээхэн нар тоонон дааганаас нисэв.



No comments:

Post a Comment