Sunday, October 25, 2009

Essey 7

он шувуу ба Монгол
Монгол хүн ч маргахын аргагүй адилхан амьдралтай билээ. Оцон шувуу хахир өвлийн хүйтэн, хар цасны хайрууд даарахыг тэвчин, өлсөж цангах зовлонг огоорч, өөрийн биеэ гаргуунд хаяaд өндгөө дарж, нэг хором цурам хийлгүй, нэг агшин ч алдаа гаргахгүйг хичээн байж алаг хорвоод амилан ирэх өндгөө дулаацуулна. Өндөг нэг л хором даарчихвал мөнхөд хөрнө. Үрээ тээсэн ч ар гэрийн айхтар том ачааны өмнө борив бохиc xийлгүй, сэтгэл харилгүй гүрийдэг монгол бүсгүйчүүд бас бий. Өмнөд мөсөн далай мэт Монголын хөлдүү амьдралд хэт ядарснаас, даарснаас, их ачаалалд түүртcэнээс өвчин эмгэг олох, үр зулбах нь бас олонтой. Айл гэрийн хамаг ачаа монгол бүсгүйн нуруун дээр явдаг болохоор аргагүй биз ээ. Гай газар дороос гэгчээр оцон шувуунд дайсан мундахгүй. Скуа гэгч махчин шувуу оцон шувууг аргалж, сандаргаж, нервитүүлж байгаад өндгийг салган идэхийг бодно. Дэгдээхэй нь өсч торниж байхад анхаарлыг нь саринуулж, шүүрч аваад арилах нь аймшигтай. Үрээ алдсан оцон шувууны уй гашуу болох нь нэн өрөвдөлтэй. Монголын өндөрлөгийн хүйтэн өвлийг дагаад ханиад томуу элбэгших нь бага насны хүүхдэд нэн халгаатай.









No comments:

Post a Comment